АМОХ-ийн гишүүд дунд аль хэдийн сургуулиа дүүргэж ажлын болон бизнесийн салбарт хөл тавьсан төгсөгчид цөөнгүй байдаг билээ. Өнөөдөр эдгээр гишүүд маань өөр өөрийн салбараа манлайлахаас гадна нийгмийн болоод бизнесийн чухал үйл ажиллагаануудыг амжилттай явуулж байна. Тиймээс энэ буланд маань гишүүдийн маань амжилтын түүх, нийгэм дэх оролцоо ба шинэлэг төсөл зэрэг мэдээг хүргэж байх юм.

 

    15 настайдаа MIТ буюу  Массачусетсийн технологийн их сургуульд урилгаар орж, 21 настайдаа “Apple” компанийн IPhone гар утасны камерын хөгжүүлэлт дээр судлаачаар ажиллаж буй монгол залуу М.Баттүшиг “Анд глобал” компанийн урилгаар “Machine learning” ба таны оролцоо сэдвээр лекц уншиж, хиймэл оюун ухаан хурдтай хөгжиж байгаа энэ эрин зуунд өөрийнхөө хүссэн мэдээллийг авч, “Machine learning”-ийг өөртөө хэрхэн ашигтай ажиллаж болох талаар салбарын залуустай мэдээлэл солилцлоо. Уулзалтад ирсэн залуусын дийлэнх нь “Machine learning”, хиймэл оюун ухааны чиглэлд судалгаа хийдэг, энэ салбарт хүч сорьж өөрсдийгөө хөгжүүлэх зорилготой  байсан тул уулзалтын үеэр ихэвчлэн “Machine learning”-ээр Монгол дахь ямар асуудлыг шийдэж болох, тус салбарын цаашдын хөгжил алсын хараа, дэлхийн зах зээл дээрх боломж зэргийг сонирхож байсан юм. "Apple" компани ухаалаг утас гаргаж эхэлсний 10 жилийн ойдоо зориуланөнгөрсөн намар iPhone 8, iPhone Plus, iPhone X гэсэн гурван шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан. Тэгвэл ухаалаг утасны цоо шинэ эриний эхлэл болсон iPhone Xутасны камерны хөгжүүлэлт дээр М.Баттүшиг ажиллажээ. (Эх ярилцлагыг эндээс уншина уу.)  

 

    -Сайн байна уу. Бидний ярилцлагын урилгыг хүлээж аваад ярилцахаар болсон танд баярлалаа. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Сайн. ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагынхаа зочноор урьж оролцуулсанд баярлалаа. Намайг О.Өлзийбаяр гэдэг. “Олонлог” дунд сургуулийг төгсөөд АНУ-ын Массачуссетсын технологийн их сургуулийг программ хангамжийн чиглэлээр төгссөн. “Фэйсбүүк” компанийн зар сурталчилгааны хяналтын хэсэгт инженерээр ажиллаад жил хагас болж байна. -Тэгэхээр хоёулаа “Фэйсбүүк”-т анх хэрхэн ажилд орсон талаар нь яриагаа эхлүүлье. “Фэйсбүүк”-т ажилд ороход нэлээд өндөр шалгууртай байсан уу? -Тэгэлгүй яах вэ. Намайг Массачуccетсын технологийн их сургуульд сурч байхад манай сургууль дээр “Фэйсбүүк”-ийн ажлын сонгон шалгаруулалт болж байсан. Тухайн үед оюутан байсан болохоор ажлын ярилцлагад ороод зуны дадлага хийх санал авсан. Түүнээс хойш хоёр зун дараалан дадлага хийсэн. Тэгээд дадлага хийж байх хугацаандаа ажлын санал авсан. Анх ярилцлагад ороход шалгуурын хувьд мэдээж өндөр байсан. Инженерийн мэдлэг талаасаа программ хангамжийн чиглэлийн олон бодлого бодуулж байсан. Ерөнхийдөө эхний 15 минут нь тухайн хүнийг тандсан асуулт асуусан байдаг. Өөрийгөө танилцуулах боломжтой надад өгөгдсөн хугацаа гэсэн үг. Энэ хугацаанд юу сонирхдог, ямар туршлагатай талаар яриулдаг. Дараагийн 45 минутад техникийн хэсэг буюу код бичиж өөрийнхөө чадварыг харуулдаг. Гэхдээ энийг ганц удаа биш 3-5 удаагийн ярилцагад орсоны дараа тэнцэх эсэхийг шийддэг. Ер нь "Фэйсбүүк”-т ажилд ороход хамгийн гол шалгуур нь мэргэжлийн ур чадвар  байдаг. (Эх ярилцлагыг эндээс уншина уу.)  

 

    Нэгдүгээр сургуулийн Ц.Баяраа багшийн шавь нарын ноён оргилуудын нэг, улсын математик, физикийн олимпиадын долоон удаагийн аварга, олон улсаас математикийн олимпиадын хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан С.Сайнбаярыг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагынхаа зочноор урьж оролцууллаа. Тэрээр дунд сургуулиа төгсөөд Японы Засгийн газрын тэтгэлгээр Токиогийн их сургуульд математик мэдээллийн технологийн чиглэлээр суралцан бакалавр, магистраа хамгаалжээ. Харин одоо Нью-Иоркийн их сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр докторын зэргээ хамгаалахаар сурч байгаа ажээ. (Эх ярилцлагыг эндээс уншина уу.)