Америк дахь Монгол Оюутны Холбооны үндсэн үйл ажиллагаа нь Америк дахь шилдэг Монгол оюутнуудыг хооронд нь холбон таниулах, Монгол сурагчдыг Америкийн их дээд сургуулиудад элсэн суралцахад нь туслах ажлууд дээр төвлөрнө.

2012 онд АМОХ нь Монгол сурагчдад Америкийн их дээд сургуулиудад ороход нь туслах ажлуудыг голлон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний хүрээнд холбооны гишүүд Монгол дахь дунд сургуулийн сурагчдад зориулсан нэг сарын хугацаатай сургалтын BUOP хөтөлбөрийг зохион байгуулах, Улаанбаатар хотын дунд сургуулиуд дээрх Америкийн сургуулиудад хэрхэн элсэн орох талааарх лекцүүд тавих гэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Зуны сургалт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж, харин лекцүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.