Сурагч оюутнууддаа хамгийн үр бүтээлтэй хөтөлбөрийг зохион байгуулах зорилгоор Best University Opportunity Program нь зааж буй хичээл бүртээ өндөр туршлагатай, тухайн хичээлийнхээ шалгалтан дээр маш өндөр оноо авсан багш нараар хичээлүүдээ заалгадаг билээ.

П. Мягмарсүрэн
Harvard University

Нийслэлийн Хобби Сургуулийг 2012 онд төгссөн, түүнээс өмнө Ирээдүй Цогцолборын 1-р дунд сургуульд суралцаж байсан. Энэ жил АНУ-ын шилдэг 8 сургуульд тэнцсэн ба Ivy League -н нэг болох Харвардын их сургуульд баклаврын зэрэгт суралцах тав дах Монгол оюутан болон АНУ-ыг зорих гэж буй.

Англи хэлний олимпиадуудад амжилттай оролцож ирсэн бөгөөд улсын, хотын болон дүүргийн чанартай олимпиадууд удаа дараа амжилттай оролцон медалт байр эзэлж байсан. Мөн Хобби Сургуулийнхаа мэтгэлцээний багийн гишүүн байсан бөгөөд хэд хэдэн олон улсын чанартай мэтгэлцээний тэмцээнд багийн ахлагчаар ажиллан өндөр амжилт гаргаж байсан.

Гадаадын их дээд сургуульд суралцаж, дэлхийн түвшний мэдлэг эзэмшиж түүнийгээ эх орондоо нэвтрүүлэхийг хүсдэг, тухайлбал Монголын боловсролыг системийг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүргэхийг зорьдог.

SAT шалгалтын Critical Reading хэсэгт 780, Writing-д хамгийн дээд оноо болох 800 оноог авсан бөгөөд Best University Opportunity Program-ийн SAT Reasoning test- Critical Reading, Writing-ийн хичээлийг удирдаж явуулна.

Л.Сүхбат
Wesleyan University

Нийслэлийн 1-р дунд сургуулийг төгсөж Wesleyan University – д математик болон эдийн засгийн чиглэлээр давхар суралцаж буй. Тус сургуулийн хоёрдугаар курс бөгөөд Америк дахь Монгол Оюутны Холбооны тэргүүн.

Математикийн сонирхолдоо хөтлөгдөн дүүрэг улсын чанартай тэмцээнүүдэд оролцож медалууд хүртэж байсан ба өөр олон төрлийн хичээл болон тэмцээнүүдэд амжилттай оролцож бусад олон шагнал медалуудыг хүртэж байсан.

Ирээдүйд Монголынхоо хөгжилд өөрийн чадах хувь нэмрийг дэлхийн боловсрол туршлагаар оруулахыг зорьж байгаа.

Best University Opportunity Program ийг зохион байгуулж байгаа ба Course for Application Process хичээлийг хоёр дахь жилдээ удирдаж явуулна. Wesleyan University-н анхны Монгол оюутан бөгөөд олон Монгол залуус Америкийн шилдэг их дээд сургуулиудад суралцах боломжтой болоосой гэж хүссэний үндсэн дээр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.al Reading, Writing-ийн хичээлийг удирдаж явуулна.

Д. Долзодмаа
Purdue University

Нийслэлийн лаборатори 1-р дунд сургуулийг төгссөн. Энэ жил Америкийн нэгдсэн улсын инженерийн топ сургууль болох Пурдуэ их сургууль ( Purdue University)-д инженерийн чиглэлээр суралцахаар АНУ-г зорих гэж буй.

Физикийн олимпиадууд амжилттай оролцсоор ирсэн бөгөөд Монгол Улсын Физикийн олимпиадын хоёр мөнгө, хүрэл медал, 2008 оны International Junior Science Olympiad –ын хүрэл медал хүртсэн. Ази болон Олон Улсын Физикийн олимпиадад Монгол улсаа төлөөлж оролцож байсан ба жил бүрийн Их Сорил, Дүүрэг, Хотын Физикийн олимпиадаас алт, мөнгө, хүрэл медалиудыг удаа дараа хүртэж байсан авъяаслаг сурагч.

Best University Opportunity Program - ийн физикийн хичээлийг удирдан явуулна.

 

 

 

З. Болор-Эрдэнэ
Pennsylvania State University

Нийслэлийн Физик-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р дунд сургуулийг төгссөн. Энэ жил инженерийн топ 50 сургуулийн нэг болох Пеннсилвань мужийн их сургууль (Pennsylvania State University)-д электроны инженерийн чиглэлээр суралцахаар АНУ-ыг зорих гэж буй.

Сургуульд орсон цагаасаа эхлэн математикийн хичээлийг шимтэн сонирхож Монгол улсын математикийн олимпиадын гурван удаагийн мөнгөн медал, Жаутыковын олон улсын олимпиадаас мөнгөн медал, Олон Улсын Математикийн 51р олимпиадаас шагналт байр эзэлсэн бөгөөд нийт хот, улс, олон улсын чанартай математикийн, физикийн олимпиадуудаас 70 гаруй медал хүртсэн.

Түүний ирээдүйн зорилго нь инженерийн мэргэжилээрээ тэргүүлэх боловсон хүчин болж Монголын шинжлэх ухаан, технологийн салбарыг өндөр түвшинд хүргэх бөгөөд түүнийхээ төлөө хичээнгүйлэн суралцаж ажиллана. Үүнээс гадна тэрээр Монгол орноо өөрийн хүчээр битүү ногоон мод зүлгээр хучихийг туйлын их хүсэж мөрөөддөг юм.

Болор-Эрдэний хувьд анх Америкийн шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах боломжийн тухай 2011 оны зун зохион байгуулагдсан Best University Opportunity Program болон Америк дахь Монгол Оюутны Холбооны гишүүдийн туршлагаас суралцаж мэдсэн. Энэ жил Best University Opportunity Program-ийн математикийн хичээлийг удирдаж явуулах гэж байна.

М.Буяннэмэх
Mount Holyoke College

Нийслэлийн Шинэ-Монгол дунд сургуулийг төгссөн түүнээс өмнө 11-р дунд сургуульд суралцаж байсан. Дунд сургуулиасаа математикийн хичээлд сонирхолтой байсан бөгөөд одоогоор Маунт Холёк Коллеж (Mount Holyoke College) – д компьютер болон математик статистикийн давхар мэргэжилээр хоёр дахь жилдээ суралцаж буй оюутан. Америк дахь Монгол Оюутны Холбооны удирдах зөвлөлийн гишүүн.

Математикийн олимпиадуудад амжилттай оролцож Улаанбаатар хотын математикийн олимпиад, Монгол улсын математикийн олимпиадын мөнгө , хүрэл, тусгай байрын шагналт мөн нэрэмжит олимпиадуудад амжилттай оролцож ирсэн.

Ирээдүйд өөрийн суралцаж буй чиглэлээрээ өндөр зэрэгт хүрэн Монгол улсын улсынхаа хөгжил дэвшилд чадах бүхнээ дайчлан хувь нэмрээ оруулахыг хүсдэг.

Best University Opportunity Program ийн Course for Application Process хичээлийг хоёр дахь жилдээ удирдаж явуулна. Түүний энэхүү хөтөлбөрт багшилж буй зорилго нь хойч үе, дүү нартаа Америкийн шилдэг их дээд сургуульд хэрхэн өөрийн хүчээр элсэж болдог вэ гэдгийг ойлгуулж , олон хүнд зааж өгөх хүсэлтэй.

 

Б. Батжин
Williams College

Нийслэлийн Хобби дунд сургуулийг төгссөн. Williams College – ийн хоёрдугаар курсын оюутан. Америк дахь Монгол Оюутны Холбооны гишүүн. Батжин нь гуравдугаар ангиасаа Англи улсад 2 жил амьдарч англи хэл сурч эхэлсэн. Түүнээс өмнө "Эрэл" дунд сургуульд суралцаж байсан. 2004 онд Хобби сургуульд элссэн. Тус сургуульд сурсан хугацаандаа англи хэлний олимпиадуудад оролцон, медалт байранд шалгарч байсан.

Мөн НҮБ-аас зохион байгуулсан Нью Йорк хотод болсон мэтгэлцээний тэмцээнд сургуулиа төлөөлөн багаараа оролцож хоёрдугаар байрт шалгаран "Youth Summit"-д уригдаж оролцсон. "Leadership in Energy and Environmental Design" аас зохион байгуулсан “Green School” тэмцээнд багаараа оролцон эцсийн шатандаа шалгарч Сан Францискод уригдсан. Түүнчлэн 2011 онд Монголд “Mongolia can debate” нэртэй англи хэл дээрх мэтгэлцээний холбоог үүсгэн байгуулсан юм. МҮОНРТ-д Хобби сургуулиас зохион байгуулдаг “Debates show” англи хэл дээрх мэтгэлцээний нэвтрүүлгийн редактораар 2010-2011 оны хооронд ажилласан.

Гадаадын шилдэг их, дээд сургуулиудад суралцах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх хүсэлтэйгээр Best University Opportunity Program ажиллаж байна. Энэ талаарх мэдээлэл хомс байдаг тул оюутнуудад нэмэлт мэдээлэл өгөх болно.

Best University Opportunity Program - ийн SAT Reasoning test - Critical Reading, Writing ийн ангийг удирдаж явуулна.

 

Б.Зулсар
Massachusetts Institute of Technology (MIT)

Нийслэлийн лаборатори 1-р бүрэн дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай тооны ангийг 2010 онд төгссөн. Олон улс, улс, хот болон дүүргийн хэмжээний математикийн олимпиадуудад амжилттай оролцож ирсэн бөгөөд гаргасан томоохон амжилтуудаас дурьдвал 2010 оны Казакстан улсад зохиогдсон Олон Улсын Математикийн 51-р олимпиадын тусгай байр, Монголын Математикийн Улсын Олимпиадын 1 мөнгө, 2 хүрэл медаль, Улаанбаатар хотын математикийн олимпиадын аварга, Сүхбаатар дүүргийн математикийн олимпиадын аварга зэрэг болно.

Анх Америкийн шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах боломжийн тухай Best University Opportunity Program болон Америк дахь Монгол Оюутны Холбооны гишүүдийн туршлагаас суралцаж мэдсэнээр SAT шалгалтууд болон өргөдлөө явуулах үйл явцад бэлдэж эхэлсэн бөгөөд энэ оны намраас эхлэн Massachusetts Institute of Technology (MIT) – д математик, эдийн засгийн мэргэжлээр суралцах гэж байгаа. Best University Opportunity Program-д анхдах жилдээ багшаар ажиллана.

Г. Жавхлан-Очир
Ohio State University

Нийслэлийн Физик-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуулийг төгссөн. Энэ жил инженерийн топ 50 сургуулийн нэг болох Охаёо мужийн их сургууль (Ohio State University) – ийн копьютерийн инженер ба физикийн шинжлэх ухааны давхар мэргэжилээр хоёр дахь жилдээ суралцаж буй оюутан. Америк дахь Монгол Оюутны Холбооны гишүүн.

Жавхлан-Очир нь багаасаа математикийн хичээлийн гоё сайхныг мэдэрж шимтэн түүгээрээ олон амжилтыг гаргасан. Тухайлбал Монгол Улсын Математикийн Олимпиад хүрэл медаль, Хотын Математикийн олимпиадын мөнгө, хүрэл медалтай. Байгалийн шинжлэх ухаан, орчлон ертөнц хэрхэн ажилладагийг судалж олж мэдэх сонирхолтой.

Ирээдүйн зорилго нь инженерийн чиглэлээр проффесор эрдэмтэн болон Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөсөн эрдэмтэн болох юм. Тэрээр Best University Opportunity Program ийн pre-TOEFL, ibt-TOEFL ийн хичээлийг хоёр дахь жилдээ удирдан явуулах гэж байна. pre-TOEFL, ibt-TOEFL ийн хичээлийг зааж байсан туршлагатайгаас гадна энэ жил сургуульдаа гадаадын оюутнуудад “эсээ бичлэгийн”-ийн хичээлийг заасан туршлагатай чадварлаг оюутан багш юм.

А. Хулан

Best англи хэлний сургалтын төвийн чадварлаг багш нарын нэг.

Best University Opportunity Program-д хоёр дахь жилдээ ibt-TOEFL, pre-TOEFL ийн ангийг удирдан явуулна. Тэрээр ibt-TOEFL ийн маш өндөр оноог авсан ба өөрийн хуримтлуулсан туршлага, арга барилыг шалгалт өгөхөөр бэлдэж буй оюутан сурагчиддаа зааж, өндөр оноо авахад нь ганцаарчлан зөвлөгөө өгч туслана.

Л. Анударь
Columbia University

Нийслэлийн Эрэл дунд сургуулийг төгссөн. Энэ жил АНУ-ын шилдэг 8 сургууль болох Ivy League ийн нэг Колумбиа их сургууль (Columbia University) – д биолог ба сэтгэлзүйн давхар мэргэжил эзэмшихээр хоёр дахь жилдээ суралцаж буй оюутан. Америк дахь Монгол Оюутны Холбооны удирдах зөвлөлийн гишүүн.

Анударь нь биологи, химийн хичээлийг англи хэл дээр маш сайн сурж эзэмшсэний дээр орос, англи , хятад хэлтэй чадварлаг оюутан юм. Дунд сургуульд суралцаж байх хугацаандаа Монгол Улсын Англи хэлний олимпиадын мөнгөн медал, дүүрэг, хотын чанартай олимпиадуудад олон амжилт гаргаж байсан. SAT Reasoning test, SAT Subject test - Biology, Chemistry ийн дээд оноонуудыг авсан.

Түүний ирээдүйн зорилго нь биологийн чиглэлээр профессорын цол хүртэж Монголдоо эргэн ирж шинжлэх ухааны салбарт өөрийн чадах бүхнээ дайчлан хөгжүүлэхийг хүсдэг. Тэр ч утгаараа Best University Opportunity Program -д дүү нартаа химийн хичээлийг зааж ирээдүйн шилдэг шинжлэх ухааны боловсон хүчин болох замд нь туслахаар багшлах гэж байна.

Л. Энхжаргал
University of Michigan

Нийслэлийн лаборатори 1-р дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангийг 2010 онд төгссөн. Дунд сургуулиасаа математикийн хичээлийг сонирхон гүнзгийрүүлэн судалж олон улс, улс, хот, болон дүүргийн математикийн олимпиадууд амжилттай оролцож байсан. Монгол улсын Математикийн олимпиадын 1 мөнгө , 3 хүрэл медальтай. 2010 онд Казакстан улсад болсон Математикийн

Олон Улсын Олимпиадад амжилттай оролцсон 2011-2012 оны хичээлийн жилд University of North Texas –д суралцаж байгаад ирэх жилээс буюу 2012 оноос дэлхийн инженэрийн шилдэг 50 сургуулийн нэг болох University of Michigan –д математик-эдийн засгийн мэргэжлээр суралцах гэж байна.Цаашид монголын маш олон хүүхэд залуучууд Америк болон бусад хөгжилтэй орнуудад суралцан тэдгээр орнуудын хөгжлийн нууцыг олж мэдсэнээр Монголоо бүгдээрээ хамтдаа хөгжүүлж чадна гэж боддог. Тиймдээ ч хүүхэд залуучуудыг АНУ-д хүссэн их дээд сургуульдаа суралцахад нь туслах зорилгоор BUOP хөтөлбөрт математикийн хичээлийг удирдан явуулах гэж байна.