800 жилийн тэртээ Монгол морины туурайн мөр үлдээгүй газар тун багахан байсан бол өдгөө харин Монгол хүмүүсийн оюуны мэлмий хараахан хүрч амжаагүй дэлхийн шилдэг сургуулиудын тоо асар их байсаар байгаа нь нууц биш юм. Тухайлбал бидний их л өрөвдөнгүй ярьдаг Африкийн орнуудаас Америкийн шилдэг их дээд сургуулиудад суралцах оюутны тоо Монгол оюутны тооноос хэд дахин илүү байдаг гэдэг бараг л хилсдэхгүй хэрэг.

          Гэвч сүүлийн жилүүдэд Монгол оюутнуудад Америкийн болон дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах боломж бололцоо асар ихээр нэмэгдэж байгаа билээ. Тухайлбал  2007 онд Харвардын их сургуулийн баклаврын зэрэгт хамгийн анхны Монгол оюутан тэнцэж байсан бол энэ жил Харвардад хоёр ч Монгол оюутан эрдмийн аянд мордохоор зэхэж байна. Мөн түүнчлэн сүүлийн ганц нэгхэн жилд Америкийн бусад олон шилдэг их дээд сургуулиудад Монгол хэмээх нэрийг анх дуурсгаснаар харьцангуй олон оюутнууд маань суралцах явж байгаа билээ. Эдгээр шилдэг сургуулиудад цөөхүүлээ боловч амжилттай суралцаж байгаа Монгол оюутнууд маань нэгдэн өнгөрсөн онд “Америк дахь Монгол Оюутны Холбоог” (АМОХ) Л.Сүхбат (Wesleyan University), Л.Анударь (Columbia University), У.Билгүүн (Harvard University), Т.Зоригоо (Harvard University), М.Буяннэмэх (Mount Holyoke College), Э.Тэмүгэ (MIT), О.Өлзийбаяр (MIT) гэсэн удирдах зөвлөлийн долоон гишүүдтэйгээр байгуулж одоогийн байдлаар 60 гаруй бусад Монгол оюутнуудыгаа нэгтгээд байгаа юм.
 АМОХ нь эхний үйл ажиллагаагаа 2012 оны өвөл Монголын ерөнхий боловсролын 11 сургуулиуд дээр “Америкт хэрхэн тэтгэлэгтэйгээр суралцах болон Монгол залуус бидний давуу талууд” гэсэн сэдвүүдээр илтгэл тавин эхлүүлсэн бол одоо энэ зун Америкт суралцах хүсэлтэй хүн бүрт зориулан “Америкт Оюуны Хүчээрээ Суралцацгаая” уриан дор нэг өдрийн үнэ төлбөргүй мэдээ мэдээлэл бүхий томоохон уулзалт өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн хүрээнд Америкийн шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах боломжууд болон бусад сэдвүүдээр асуулт хариулт бүхий илтгэлүүд тавигдах аж. Мөн түүнчлэн Монгол оюутнуудын суралцаж эхэлсэн шилдэг их дээд сургуулиудын танилцуулгуудыг тус сургуульд суралцаж буй тухайн Монгол оюутан өөрөө хүргэх бөгөөд тус оюутнуудтай уулзаж ярилцах ховорхон боломж тохиож буй юм. Эцэст нь хэлэхэд тус өдөрлөг нь 6 сарын 16нд МУИС-н хичээлийн II байрны А заланд 14:00 – 17:30 цагийн хооронд болох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

          Утас:                           11-327733, 99084989, 95862888

          Цахим хуудсууд:       www.amsa.mn

                                               www.bestcenter.mn

                                               www.facebook.com/oyutniikholboo

 

 

Эх үүсвэр:                            www.mglseed.blogspot.com

Нийтлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай!

  1. Ganaa June 2, 2012

    Sain uu, Ta nariin zohion bguulj bga uil ajillagaand mash ikh bayarlaj bn. Daanch yag ene odor oroltsoj chadahguidee ikh haramsaj bn. Ene odorlogiig dahiad hiij bolohgui yu. Esvel bolomjgui bol daraa n bichlegiig n tavibal ikh sain bn.
    Ta nart amjilt husye.

  2. Nomindari June 2, 2012

    Mongoliinhoo huuhed zaluuchuudiin nudiig baga ch gsn neeh hemjeenii heregtei medeelel uguh gej sanaa tavij bga ta buhnii ajild amjilt husii

  3. АМОХ June 2, 2012

    @Ganaa, өдөрлөгт бас олон хүмүүс оролцож байгаа учир дахин хийх боломж тун хомс байх гэж айж байна. Харин боломжоороо бичлэг энэ тэр хийгдвэл тавина аа.
    Бидний ажлыг дэмжиж байгаад баярлалаа.

  4. oyunaa June 13, 2012

    HI. ene odorlogt oroltsohin tuld omno ni burtguuleh ch umuu? tiimerhuu um hiilgeh yostoi u zgr l ochih um uu? iim odorlog zohiogdoj bgaad mash ih bayrlaj bna

    • AMOX June 13, 2012

      бүртгүүлэх шаардлагагүй шууд цагтаа ирэхэд болно.

  5. sara July 15, 2012

    hi odpiim mend ta buhend amjilt husey delhiin shildeg ih surguuliudad mongoloos olon olon huuhduud surasai , ta buhend mash ih bayrlaj bn.

  6. purev August 21, 2012

    hi medsen bol ochku yu .odoo l unshij bn . ih goe zuil bn .tetgeleg zarlagdwal taiwarai. ta buhend amjilt husie

  7. gerelee January 9, 2013

    sain bnuu ene udriin mend 6sriin 21 nd suuliin material awna ntr gsen bn tetgeleg deer n ungurciimuu?? eswel odoo 2013onii 6sard umuu ???? hariult hurdan uguhiiig husej bn

    • AMSA January 9, 2013

      @gerelee Энэ тавигдсан байгаа зар нь өнгөрсөн жилийн буюу 2012 оны зуны зар байгаа юм. 2013 оны зун тус хөтөлбөрийг дахин зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудас тухайн үед зарлах болно.

  8. enkhjin February 25, 2013

    ene lektsend zaawal ojno harin shalgalt bitgii dawhtsaasai

  9. dulguun May 5, 2013

    hi ene hutulbur uwul 1r sard boloh uu zuwhun zun zohiogdoh uu hezee dahiad zohiogdoh weee

  10. Soolya April 22, 2015

    Hi 2015 ond lekts seminar hezee boldgiim bol??

  11. Sondor January 24, 2016

    Sain baina uu?
    America dah urlagiin surguuluudiin talaar medeelel oruulj oguuch

    • guest February 19, 2016

      @sondor , art schools, college geed sain haigaaraa, hugjim talruugaa bol music bolgool erunhiiduu Julliard,,Berklee, geed zunduu baigaa, helnii uzuulelt bolon toefl ntr geheesee iluu hiisen yumnuud , audition uud mash ih chuhalchildag bolhoor sonirhoj bui chigleliinhee talaar yum hiihdee sain anhaararai, 😉

  12. anhaa March 7, 2016

    hi? 2016 ond zarlagdsan tetgelegt hutulburuudiin talaar medeelel avya

  13. bilguun April 8, 2016

    Америкт яг эмчийн мэргэжилээр сургуулиуд бгаа юу хэлж өгч туслаач

  14. 83Bennett August 8, 2017

    Hi blogger, i must say you have very interesting articles here.
    Your blog should go viral. You need initial traffic only.

    How to get it? Search for: Mertiso’s tips go viral

Comments

Post a comment

Your email address will not be published. Required fields are marked *

*

©2012 Америк дахь Монгол Оюутны Холбоо

Нийтлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай!