Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад сурдаг монголчуудын тоо өссөөр байна

by

Америк тэр тусмаа дэлхийн шилдгүүд гэгдэх Харвард, Принстон гэх мэтийн их дээд сургуульд суралцана гэдэг нь үнэхээр үлгэрийн гэж хэл болохоор мөрөөдөл мэт маш олон хүмүүс боддог. Магадгүй хэдхэн жилийн өмнө тодруулбал 2010 онд Хобби сургуулийн сурагч У.Билгүүн Харвардын их сургуульд тэнцэх хүртэл монгол хүн бүрт л энэ бүхэн биелэшгүй мэт санагддаг байсан байх. Гэтэл сүүлийн 3 жилийн дотор 2010 оноос хойш АНУ-н төдийгүй дэлхийн шилдэг их дээд сургуулийг зорих монгол оюутнуудын тоо маш ихээр нэмэгдсэн жишээлбэл Харвардын их сургуульд одоогоор 5, Массачусэтэсийн Технологийн Институт(MIT)-д 6, Броуны (Brown University )их сургуульд 2, Корнэллын (Cornell University) их сургуульд 4 монгол оюутан тус тус суралцаж байна. анхлан очиж эх орныхоо нэрийг дэлхийн шилдэгүүдтэй зэрэгцүүлэн авч явсан монгол залуучууд маань АМОХ буюу Америкын Монгол Оюутны холбоог байгуулжээ. Тус холбоо нь АНУ-д 4 жилийн их дээд сургуульд сурж байгаа монгол залуусаа нэгтгэж монголд байгаа
хойч үе дүү нартаа үлгэрлэн илүү олон олон монгол залуучуудыг дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэн ороход туслах зорилготой бөгөөд одоогоор 100 гаран гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн тэд 2011 оноос хойш зун болгон Best University Opportunity Programm буюу Америкын их дээд сургуулиудад элсэн орох шалгалтанд бэлдэх 4 долоо хоногийн сургалт болон “Америкд сурцгаая” сургалт өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь монголдоо 10 жилийн сургуулиа төгчихөөд АНУ-н их дээд сургуулиудад ямар нэг зуучлалын байгууллагаар дамжуулалгүйгээр зөвхөн өөрийн хүчээр хэрхэн бэлдэж ямар ямар шалгууруудыг даван элсэн орох болон жилийн 40000-60000 долларын сургалтын төлбөрийн тэтгэлэг санхүүгийн дэмжлэгийг хэрхэн авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс гадна АМОХ-н гишүүн оюутнууд маань өөр өөрсдийн сурдаг сургуулиа танилцуулахад оршино. Өнгөрсөн жил зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгт Harvard University, Princeton University, MIT, Cornell University гэх мэтчилэн нийт 12 дэлхийн шилдэг их дээд сургуулиудын танилцуулга хийгдэж зуны амралтаараа ирсэн оюутнууд маань өдөрлөгт очсон эцэг эхчүүд болон сурагчидад нэг бүрчлэн тулж харьцаж асуусан асуултанд чөлөөтэй хариулан зөвлөгөө өгч байв. Тэгвэл энэ жилийн энэхүү өдөрлөг 6 сарын 22 өдөр Хөгжим Бүжгийн Коллежын Урлаг зааланд болохоор бэлтгэгдэж байгаа бөгөөд тус өдөрлөг дээр 4 оюутан илтгэл тавьж 17 сургуулийн 30 гаран оюутан өөрсдийн сурдаг сургуулиа танилцуулах юм байна.Харин сургалт нь 7.1 – 8.2 хооронд Хобби дунд сургуулийн байран дээр явагдана.

https://www.facebook.com/events/446690662094291/

https://www.facebook.com/pages/Best-University-Opportunity-Program/132682923476553?hc_location=stream

АМОХ-ны 2012 оны үйл ажиллагааны тайлан бэлэн боллоо

by

АМОХ-ны 2012 оны үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлан бэлэн боллоо. Холбооноос маань 2012 оны туршид чамгүй их ажлыг амжилттай зохион байгуулсан билээ. Best University Opportunity Program 2012, бүх гишүүдийн Бостон дахь анхдугаар чуулган, Улаанбаатар хотын дунд сургуулиуд дээр тавигдсан илтгэлүүд, онлайн форум гээд олон олон ажлуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тайлангаас авах боломжтой. Тайланг энд дарж үзнэ үү.

Зуны BUOP хөтөлбөрийн багш нар тодорлоо

by

Сурагч оюутнууддаа хамгийн үр бүтээлтэй хөтөлбөрийг зохион байгуулах зорилгоор Best University Opportunity Program нь зааж буй хичээл бүртээ өндөр туршлагатай, тухайн хичээлийнхээ шалгалтан дээр маш өндөр оноо авсан багш нараар хичээлүүдээ заалгадаг билээ. Энэ зуны хөтөлбөртөө Best төв нь АМОХ-той хамтран ажиллаж байгаа бөгөөд АМОХ-ны шилдэг гишүүд хөтөлбөрийн багш зохион байгуулагч нараар ажиллахаар болоод байна. Хөтлбөрийн багш нарын тухайх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Гишүүдийн Бостон дахь албан бус уулзалт амжилттай явагдлаа

by
Гишүүд үдийн хоолны үер

АМОХ сургуулиудын хаврын амралтыг тохиолдуулан Бостон болон ойр хавийн сургуулиудын оюутнуудын дунд 3-р сарын 17-ны өдөр албан бус уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтын эхний хагаст гишүүд үдийн хоолонд оронгоо яриа өрнүүлж бие биентэйгээ танилцсан бөгөөд, дараагийн хагаст Massachusetts Institute of Technology-оор богино түүр хийж, үлдсэн хугацааг холбооны ажил ярих хоёр цагийн конференс уулзалтанд зориулав.

АМОХ 2012 оны намар бүх гишүүдийн албан ёсны хурлыг зохион байгуулахаар төлөвлөж буйн зэрэгцээ, Бостонд болсон энэхүү уулзалттай төсөөтэй албан бус жижиг уулзалтуудыг жилд хэд хэдэн удаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Гишүүдийн булан

by

Америк дахь Монгол Оюутнуудын Холбооны гишүүдийн булан бэлэн боллоо. Гишүүд бүртгүүлснийхээ дараа орж сонирхоно уу.

Америк дахь Монгол Оюутны Холбооны вэб сайт бэлэн боллоо

by

Америк дахь Монгол Оюутны Холбооны вэб сайт бэлэн боллоо.

©2012 Америк дахь Монгол Оюутны Холбоо