nom urd

Америк дахь Монгол Оюутны Холбооны ээлжит ажил болох “Америкийн шилдэг их дээд сургуулиудад суралцах нь” ном 1 сарын 6-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна. Тус ном нь АНУ-ын их дээд сургуулиудад элсэн ороход чиглэгдсэн мэдээ мэдээллүүдийг агуулж байгаагаас гадна шилдэг их дээд сургуулиудад суралцаж буй олон Монгол оюутнуудын туршлага, зөвлөмжүүдийг давхар хамтатган оруулснаараа ихэд онцлог болж байгаа юм.

Америкийн их дээд сургуулиудын элсэлт ихэвчлэн 1 болон 2 дугаар саруудад дуусдаг тул та одооноос шалгалтуудаа өгч, материалаа бүрдүүлж эхлэх хэрэгтэй бөгөөд тэр ч утгаараа энэхүү номыг 8 сарын эхээр амжин гаргахаар хичээж байгаа билээ. Тийм ч учраас Америк дахь Монгол Оюутны Холбооны гишүүдийн зүгээс Америкд суралцахыг хүссэн сурагчиддаа зориулаад маш чухал мэдээллүүдийг багтаасан номоо гаргаж шинэ оны бэлэг болгож байна.

Номонд олон их дээд сургуулиудын Монгол оюутнууд туршлагаасаа хуваалцаж байгаагаас зарим сургуулиудыг дурьдвал:

  • Princeton University
  • Columbia University
  • Harvard University
  • Wesleyan University
  • Cornell University
  • Mount Holyoke College

зэрэг олон их дээд сургуулиудын оюутнууд байгаа юм.

Номыг Интерном номын их дэлгүүрийн бүх салбаруудаар худалдаалж байна. Үнэ 15000 төгрөг.

  1. Tuguldur January 4, 2014

    Hey, everybody!! This book is going to be sold or…is it just a give away?

  2. Ulziibayar January 5, 2014

    Ene zaragdah nom yuma. Edgeer linkuuder orj haraarai. https://www.facebook.com/amsabook https://www.facebook.com/events/629303597131372/?ref_dashboard_filter=upcoming

  3. eegii January 6, 2014

    onoodriin lektsnii bichleg hezee tawigdah ve ?

  4. Maralaa January 7, 2014

    Nom oo hezee nomnii hudaldaand tawih we? 🙂

  5. Enerel January 20, 2014

    Ene nomiig haanaas yaj avah ve? Amerikd bdag bol yamar bolomjtoigoor avah ve?

  6. j2i2t2u2 January 26, 2014

    Номыг Интерном номын их дэлгүүрийн бүх салбаруудаар худалдаалж байна. Үнэ 15000 төгрөг.

  7. nyamka June 27, 2014

    odoo bgaa boluu?

  8. Gegee January 2, 2015

    Аризонад байгаа юу

  9. tumen March 7, 2015

    Odoo haanaas oloh bolomjtoi ve nomiin hudaldaagaar oldohgui bna

Comments

Post a comment

Your email address will not be published. Required fields are marked *

*