Америкийн шилдэг их дээд сургуулиудад суралцах нь
АМОХ-ын ээлжит ажил болох “Америкийн шилдэг их дээд сургуулиудад суралцах нь” ном 2014 оны 1 сарын 5-нд нээлтээ хийлээ. Одоогоор Интэрном номын их дэлгүүрийн бүх салбаруудаар худалдаалагдаж байна. Тус ном нь АНУ-ын их дээд сургуулиудад элсэн ороход чиглэгдсэн мэдээ мэдээллүүд, зөвлөмжүүд оруулсан байгаа юм.

Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад сурдаг монголчуудын тоо өссөөр байна
Америк тэр тусмаа дэлхийн шилдгүүд гэгдэх Харвард, Принстон гэх мэтийн их дээд сургуульд суралцана гэдэг нь үнэхээр үлгэрийн гэж хэл болохоор мөрөөдөл мэт маш олон хүмүүс боддог. Магадгүй хэдхэн жилийн өмнө тодруулбал 2010 онд Хобби сургуулийн сурагч У.Билгүүн Харвардын их сургуульд тэнцэх хүртэл монгол хүн бүрт л энэ бүхэн биелэшгүй мэт санагддаг байсан байх. Гэтэл сүүлийн 3 жилийн дотор ...

Үйл ажиллагааны тайлан
АМОХ-ны 2012 оны үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлан бэлэн боллоо. Холбооноос маань 2012 оны туршид чамгүй их ажлыг амжилттай зохион байгуулсан билээ. Best University Opportunity Program 2012, бүх гишүүдийн Бостон дахь анхдугаар чуулган, Улаанбаатар хотын дунд сургуулиуд дээр тавигдсан илтгэлүүд, онлайн форум гээд олон олон ажлуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тайлангаас авах боломжтой.

Эссэний зөвлөгөө
АМОХ-ноос 2013 оны намар Америкийн их дээд сургуулиудад өргөдлөө гаргаж буй оюутан залуустаа туслах зорилгоор элсэлтийн өргөдлийн гол хүчин зүйл болох эссэг хянан шалгаж зөвөлгөө өгөх аяныг зохион байгуулж байна. Өөрийн эссэг 12 сарын 30-наас өмнө namuun.bld@gmail.com гэсэн хаягаар ирүүлэх бөгөөд, ирүүлэхдээ өөрийн хамгийн сайн гэж бодсон нэг эссэ, бүтэн овог нэр, холбогдох хаяг /мэйл хаяг/, өргөдлөө өгч буй сургуулиудын нэрсийг хамт явуулна уу.

АМОХ-ны анхдугаар чуулган
Америк дахь Монгол Оюутны Холбооны анхдугаар чуулган 11-р сарын 23-24-ний өдрүүдэд Америкийн өнцөг булан бүрээс ирсэн 40 орчим гишүүдийн дунд Бостон хотод амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтын үер гишүүд бие биентэйгээ танилцсаны дээр холбооны цаашдын бүтэц, шинээр зохион байгуулах үйл ажиллагааны талаар ярилцав.

АМОХ-ны цахим чуулган нээгдлээ
Америкт сурах хүсэл эрмэлзэлтэй оюутан сурагчид болон Америк дахь Монгол оюутнуудад зориулсан цахим форум маань нээгдлээ! Америкт суралцаж буй Монгол залуусаас Америкт сурах талаар бүхий л талын асуултаа асууж хариулт авах боломжтой болсныг мэдэгдэхэд таатай байна. www.amsa.mn/forum хаягаар орж зочлоорой. 

Амжилт хүсье!
Америкийн их дээд сургуулиудад өргөдлөө энэ өвөл явуулах оюутан сурагчиддаа АМОХ-ынхоо бүх гишүүдийн өмнөөс амжилт хүсье! Дараа жил бүгдээрээ Америкт уулзацгаана гэж итгэж байна. Өргөдөл явуулах процесст ямар нэгэн бэрхшээл тулгарвал холбооны amsa.mn/forum хаягаар орж асуултаа үлдээгээрэй.

BUOP багш нар
Сурагч оюутнууддаа хамгийн үр бүтээлтэй хөтөлбөрийг зохион байгуулах зорилгоор Best University Opportunity Program нь зааж буй хичээл бүртээ өндөр туршлагатай, тухайн хичээлийнхээ шалгалтан дээр маш өндөр оноо авсан багш нараар хичээлүүдээ заалгадаг билээ. Багш нарын тухайх мэдээллийг эндээс үзнэ үү.

Америкийн шилдэг их дээд сургуулиуд Монгол оюутнуудыг авч эхэллээ!
Сүүлийн жилүүдэд Монгол оюутнуудад Америкийн болон дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах боломж бололцоо асар ихээр нэмэгдэж байгаа билээ. Тухайлбал  2007 онд Харвардын их сургуулийн баклаврын зэрэгт хамгийн анхны Монгол оюутан тэнцэж байсан бол энэ жил Харвардад хоёр ч Монгол оюутан эрдмийн аянд мордохоор зэхэж байна. 

Америкийн шилдэг дээд сургуулиудад apply хийх буюу элсэх өргөдлөө явуулах нь
Энэхүү нийтлэлийг Америкт сурна гээд шийдчихсэн юм уу сурах талаар эргэцүүлэн бодож байгаа боловч яаж сургуульдаа орохоо сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулж байна. Америкийн сургуулиудын элсэлтийн талаар, мөн тэтгэлэг хэрхэн олох тухай ерөнхий ойлголттой болох гэсэн хэн бүхэнд ч бас сонирхолтой байх байх аа.

Best University Opportunity Program
Best University Opportunity Program зуны сарын хугацаат хөтөлбөр хоёр дахь удаагаа 2012 оны зун зохион байгуулагдах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 5-р сарын дунд үер энэ сайт дээр нийтлэх болно.

Илтгэлүүд
2011-2012 оны өвөл АМОХ-ны гишүүд Улаанбаатар хотын арав гаруй сургуулиудаар явж Америкийн их дээд сургуулиудад хэрхэн элсэн орох талаарх мэдээллийг ахлах ангийн сурагчдад хүргэв.  

Гишүүдийн уулзалт
АМОХ сургуулиудын хаврын амралтыг тохиолдуулан Бостон болон ойр хавийн сургуулиудын оюутнуудын дунд 3-р сарын 17-ны өдөр албан бус уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Гишүүдийн Булан
АМОХ-ны гишүүдийн буланд бусад гишүүдтэй танилцаж боломжтойн дээр, холбооны конференс хурлуудад бүртгүүлэх, мөн холбооны Удирдах Зөвлөлд шинэ санал дэвшүүлэх боломжтой. АМОХ-ны гишүүд дээрх зурган дээр дарж гишүүдийн буланд нэвтрэн орно уу.

Хэрэгцээтэй холбоос
Холбооны гишүүд Америкад суралцах сэдэвтэй холбоотой хэрэгцээтэй холбоосын цуглуулгыг гаргаад байгаа бөгөөд энэхүү цуглуулгаа байнга шинэчилж байх юм. Одоогоор холбоосууд маань Америкад суралцахыг хүсэж буй сурагчдад голчлон зориулагдсан байна.  

АМОХ-ны тухай
АМЕРИК ДАХЬ МОНГОЛ ОЮУТНЫ ХОЛБОО төрийн бус байгууллагын зорилго нь дэлхий дахин дахь Монголын шилдэг оюутан, төгсөгчдийг хамарсан сүлжээ, тэдгээрийн мэдээллийн санг бий болгож, Монгол улс болон олон улсад боловсрол, эдийн засаг, улс төрийн болон...