АМОХ нь Best сургалтын төвтэй хамтран хоёр дахь удаагаа 2012 оны 6-р сарын туршид сарын хугацаат сургалт хөтөлбөрөө зохион байгуулах гэж байна.
Хөтөлбөрийг одоо MIT, Harvard, Wesleyan, Columbia болон Америкийн бусад шилдэг сургуулиудад суралцаж буй Монгол оюутнууд өөрсдийн дадлага туршлага дээрээ тулгуурлан зохион байгуулах юм.

Хөтөлбөрт хамрагдах сурагчдаас өрсөлдөөнт шалгаруултын үндсэн дээр 8 сурагчийг сонгон авч сургалтын төлбөрөөс чөлөөлж тэтгэлэг олгоно.

Хөтөлбөрт урьдчилсан байдлаар дараахь хичээлүүдийг заахаар төлөвлөөд байна:

  • Pre-TOEFL буюу TOEFL-ын өмнөх шатны сургалт
  • TOEFL-ын шатны сургалт
  • SAT I-ийн Шүүмжлэн Унших (Critical Reading) хэсгийн бэлтгэл
  • SAT I-ийн Бичих ур чадварын (Writing) хэсгийн бэлтгэл
  • SAT I-ийн Математикийн(Math) хэсгийн бэлтгэл
  • SAT II-ын Гүнзгийрүүлсэн шатны математикийн шалгалтын бэлтгэл
  • SAT II-ын Физикийн шалгалтын бэлтгэл
  • SAT II-ын Химийн шалгалтын бэлтгэл
“BUOP” өдөрлөг
Мөн бид 6 сарын 16 ны өдөр МУИС ийн хичээлийн 2р байрны А зааланд оюутан, сурагчиддаа зориулж АНУ-д хэрхэн тэтгэлэгтэйгээр суралцах  талаар илтгэл болон, АМОХ-ны гишүүд өөрсдийн суралцдаг сургуулиа танилцуулах өдөрлөгийг зохион байгуулсан юм. Өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Өдөрлөгт тавигдсан илтгэлүүд:
1. “Судлаач оюутан” – М. Номинсүрэн ( Washington University in St. Louis)
Энд дарж дээрх илтгэлийг үзнэ үү.
2. “Яагаад заавал Америкт суралцах ёстой гэж?” – Сүхбат (Wesleyan University), Цэнгүүн – (Cornell University), Эрдэнэтулга – (Brown University)
Энд дарж дээрх илтгэлийг үзнэ үү.
3. “Student Life” – Уянга (Princeton University), Оргил – (Albion College)
Энд дарж дээрх илтгэлийг үзнэ үү.
Энэхүү хөтөлбөрийн талаарх мэдээллийг гарсан даруйд нь электрон шуудангийн хаягаараа хүлээн авахыг хүсвэл доорх маягтыг бөглөнө үү.