
Мөн БУОП-н өөр нэг хамгийн чухал онцлог нь сурагчиддаа тэтгэлэг олгодог явдал юм. Бид сурагчдын боловсрол эзэмших боломж нь санхүүгийн байдлаас нь хараат бус байх хэрэгтэй гэж боддог тул гишүүдээсээ босгосон хандиваараа жил бүр тодорхой тооны сурагчдад тэтгэлэг олгодог.
БУОП програмын хөтөлбөр нь Америкд бакалавр, магистраар өргөдлөө явуулахад хэрэгтэй бүх төрлийн хичээлүүд болон академик бус үйл ажиллагаа гэсэн хэсгүүдээс бүрддэг.
SAT Evidence Based Reading
Энэ хичээл нь SAT Reasoning шалгалтын Reading хэсэгт бэлдэх арга барил болон өндөр авахад туслах техникүүдээс заана. SAT Reading нь бусад шалгалттай харьцуулбал шүүмжит сэтгэлгээг илүүтэйгээр шалгадаг тул ихэнх сурагчдад арай хэцүү санагддаг талтай ч зөв арга барилаар өндөр оноо авах боломжтой шалгалт юм.
IBT-TOEFL
TOEFL нь олон улсын сурагчдын өгөх ёстой стандарт шалгалтуудын нэг бөгөөд англи хэлний мэдлэг шалгах ярих, сонсох, унших, бичих хэсгүүдээс бүрддэг. Энэ хичээл нь дадлага тестүүд дээр суурилан шалгалтын арга барил, техникийг заадаг.
Undergraduate Application Process
Энэ хичээл нь бакалаврийн зэргийн өргөдлийн процесс хэрхэн явагддаг, шаардлагатай материалуудыг (эсээ, багшийн тодорхойлолт, нэмэлт эсээнүүд, сургууль сонголт гэх мэтчилэнг) хэрхэн бэлдэх болон мөн элсэлтийн албаныхан сурагчдаа хэрхэн сонгож авдаг талаар заадаг.
SAT Evidence Based Writing
SAT шалгалтын нэгэн салшгүй хэсэг нь Writing & Language буюу байнга тохиолддог дүрмийн хэрэглээг шалгадаг хэсэг юм. Бидний зөв гэж боддог ч буруу хэрэглэдэг эсвэл заримдаа байдгийг нь ч мэдээгүй байсан олон дүрмийг энэ хичээл дээр сурах боломжтой.
Pre-TOEFL
Энэ анги нь iBT-TOEFL-ын шалгалтад бэлдэх үеийн өмнөх шат юм. Сургалтын явцад англи хэлний ахисан шатны дүрмүүд болон англи хэлний эсээ бичих чадварыг эхнээс нь олгохоос гадна TOEFL-ын шалгалтад бэлтгэх хялбар материалууд дээр суурилан явагддагаараа онцлогтой юм. Хэрвээ та өөрийгөө TOEFL-д бэлдэхэд арай бэлэн биш гэж бодож байвал энэ хичээлийг сонирхоод үзээрэй.
Graduate Application Process
АНУ-д Graduate сургууль буюу Мастер, Докторын зэргээр хэрхэн элсэх талаар мэдээлэл болон туршлагаа АНУ-ын шилдэг их дээд сургуульд Докторын зэргээр суралцах гэж байгаа багш өөрийн хэрхэн тэнцсэн туршлагаа хуваалцах болно.