About us

Inception

Америк дахь Монгол Оюутны Холбоо (АМОХ)-г Harvard, Wesleyan, Mount Holyoke, MIT, Columbia гэх мэт их сургуулиудын долоон Монгол оюутан залуус 2011 оны 11 дүгээр сард үүсгэн байгуулсан юм. АМОХ нь Америкийн 48 мужид бакалавр болон түүнээс дээш зэргээр суралцаж төгссөн болон бол одоогоор суралцаж болон буй 600 гаруй гишүүдтэй.

Зорилт

Америк дахь Монгол Оюутны Холбоо (АМОХ) төрийн бус байгууллагын зорилго нь Америкийн Нэгдсэн Улс дахь Монголын шилдэг оюутан, төгсөгчидийг хамарсан сүлжээ, тэдгээрийн мэдээллийн санг бий болгож улмаар Монгол улсад болон олон улсад боловсрол, эдийн засаг, улс төрийн болон сайн санааны үйлс зохион байгуулж оролцох юм.

Амжилтууд

Өнгөрсөн хугацаанд АМОХ нь жил бүр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж Америк болон Монголд суугаа элчин сайдын яамдууд болон Монгол хувийн хэвшлийн томоохон компаниудтай хамтран ажиллаж холбооны зорилгийн хүрээнд ажиллаж ирсэн. Бидний томоохон амжилтуудаас дурдвал 10 жилийн туршид бид зун бүр БУОП буюу Best University Opportunity хөтөлбөрийг зохион байгуулж нийт 1300 гаруй ахлах болон дунд ангийн сурагчдад мөн түүнчлэн залуу ажилчдад АНУ-д хэрхэн бакалавр болон мастерын зэрэг горилон сурах талаар цогц хичээлүүдийг зааж сурагсан явдал юм.