
Америк Дахь Монгол Оюутны Xолбоо нь ашгийн бус байгууллага бөгөөд жил бүр Америкийн нэгдсэн улсруу суралцахаар зориж буй хүүхэд залуучуудад зориулан БУОП хөтөлбөрийг зохион байгуулдаг байгаа. Энэхүү хөтөлбөртөө бид мэдлэг чадвар, санхүүгийн боломж болон хүсэл зорилго дээр нь үндэслэн жил бүр тодорхой тооны хүүхдүүдийг шалгаруулан 25%, 50%, 75%, болон 100%ийн сургалтын тэтгэлгийг өгдөг билээ. Жил бүр цугларсан нийт хандивын мөнгөн дүнгээс харгалзан тухайн жилд хэдэн хүүхдэд тэтгэлэг өгөх нь тодорхойлогддог бөгөөд 2020 оны хөтөлбөртөө бид нийт 3000$ цуглуулан 100-н хүүхдэд тэтгэлэг өгч чадсан билээ. Таны өнөөдрийн өгөх хандив Монголын ирээдүй болсон залуучуудад өндөр боловсролтой болоход нь туслах гүүр нь байх болно.