BUOP
buop-logo

Үндсэн хичээлүүд

Undergraduate Application Process

Америкийн их сургуулийн элсэлтийн үйл явц нь Монголынхоос маш өөр байдаг тул ганцаараа өргөдлөө явуулах үед мэдэхгүй зүйлс их гардаг. Тиймээс энэхүү хичээл нь Америкийн их сургуулийн өргөдлийн үйл явц хэрхэн явагддаг мөн элсэлтийн албаныхан сурагчдаа хэрхэн сонгон авдаг талаар бид өөрсдийн туршлагаа хуваалцах болно. Мөн өргөдлийн эсээг хэрхэн бичих, санаагаа хэрхэн өвөрмөцөөр илэрхийлэх талаар маш сонирхолтой хичээл, дасгалууд орох болно.

Pre-TOEFL

Энэ сургалт нь IBT-TOEFL-ын шалгалтад бэлдэх үеийн өмнөх шат юм. Сургалтын явцад англи хэлний ахисан шатны дүрмүүд болон англи хэлний эсээ бичих чадварыг эхнээс нь олгохоос гадна TOEFL-ын шалгалтад бэлтгэх хялбар материалууд дээр суурилан явагддагаараа онцлогтой юм. Хэрвээ та өөрийгөө TOEFL-д бэлдэхэд арай бэлэн биш гэж бодож байвал энэ хичээлийг сонирхоод үзээрэй.

SAT English

Энэ хичээл нь баклаврын түвшний Америк их сургуулиудын бүгд шаарддаг SAT шалгалт бөгөөд унших болон бичих гэсэн 2 хэсгээс бүрддэг. SAT шалгалт нь таны унших чадварыг шалгахаас гадна бичих арга техник болон байнга тохиолддог дүрмийн алдаануудыг шалгадаг. Та энэ хичээлд хамрагдсанаар энэ шалгалтад хэрхэн өндөр оноо авах мөн яаж бэлдэх тухай манай багш нараас үнэтэй зөвлөгөө авах юм.

Graduate Application Process

АНУ-д Graduate сургууль буюу Мастер, Докторын зэргээр хэрхэн элсэх талаар мэдээлэл болон туршлагаа АНУ-ын шилдэг их дээд сургуульд Докторын зэргээр суралцсан багш өөрийн хэрхэн тэнцсэн туршлагаа хуваалцах болно. Үүнд өргөдлөө явуулахад ямар шалгуур тавьдаг, TOEFL, GMAT/GRE-д хэрхэн бэлдэх, ямар тэтгэлэгийн боломжууд байгаа, сургуулиа хэрхэн сонгох, өргөдлийн эсээг бичихэд туслалцаа үзүүлэх гэх мэт багтах юм.

IBT-TOEFL

Энэ хичээл дээр IBT-TOEFL-ын бүх 4 хэсэг (Reading, Writing, Listening, Speaking) дээр хэрхэн амжилттай өгөх арга техникийг суралцах болно. Түүнээс гадна энэ хичээл нь маш олон дадлага тест хийх өргөн боломжийг олгодог. TOEFL нь өөрөө нэг стандарттай шалгалт учир та зөв мэдээлэл, олон дадлага тестийн үр дүнд хүссэн оноогоо авах боломжтой шалгалт байгаа.

SAT Math

Манай сургалтад сууснаар та SAT Reasoning Math-д ирдэг сэдвүүдийг мэдэж авахаас гадна түгээмэл тохиолддог бодлогуудыг хэрхэн хурдан бөгөөд зөв бодох арга техникт суралцах болно.

Их сургуулийн түвшний хичээлүүд

Introduction to Computer Science

Энэ хичээл нь комьютерийн шинжлэх ухаанд анхлан суралцаж байгаа хүмүүст зориулсан. Та хэрвээ програмчлалын талаар тодорхой хэмжээний үндсэн мэдэгдэхүүнтэй болохыг, цаашдаа энэ чиглэлээр суралцах хүсэл эрмэлзэлтэй бол бүрэн хамрагдах боломжтой. Та энэ хичээлд хамрагдсанаар комьютерийн үндсэн бодлогуудыг бодож сурахаас гадна програмын хэлний талаарх ойлголттой болох, асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх аргад суралцах юм.

Introduction to Economics

Эдийн засгийн хичээлийн талаар их сургуулийн түвшинд суралцахыг хүсч буй, мэргэжил сонголтод түлхэц болох энэхүү хичээлийг бид энэ жил санал болгож байна. Та хамрагдсанаар Америкийн их сургуульд суралцдаг оюутан багш нараас мэдлэг хуримтлуулах боломжтой бөгөөд эдийн засгийн онол түүний хэрэглэгдэхүүний талаарх үндсэн ойлголттой болох юм.

Introduction to Physics

Энэ хичээл нь физикийн шинжлэх ухаанд сонирхолтой, цаашлаад энэ чиглэлээр үргэлжлүүлэн суралцахыг хүсч байгаа хүмүүст зориулсан бөгөөд их сургуулын түвшинд заагдах юм. Та энэ хичээлд хамрагдсанаар гадаадын их дээд сургуульд суралцаж буй оюутан багш нараас туршлага хуримтлуулах болон сургуульдаа орохоос өмнө энэ хичээлийн талаар тодорхой мэдэгдэхүүнтэй болох боломжтой.

Introduction to Statistics

Та энэ хичээлд хамрагдсанаар статистикийн нарийн өгөгдлүүдийг ойлгох, дүн шинжилгээ хийх зэрэг ерөнхий ойлголтуудыг мэдэж авах юм. Энэ хичээлийг манай их сургуулийн оюутан багш нар өөрсдийн мэдсэн сурсан зүйл дээрээ тулгуурлан арга техникээ хуваалцах болно.